+976 99995965 | eacse.association.llc@gmail.com

БИДНИЙ ТУХАЙ

Тус төрийн бус байгууллага нь мэргэшсэн тогтвортой хүний нөөц бүрдүүлэх, орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, сургалт, семинар зохион байгуулах, мэргэжилтэй ажилтныг чадавхижуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой 2020 оны 02 дугаар сарын 06 ны өдөр байгуулагдан албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус холбоо нь 2021 онд Барилгын салбарын мэргэжлийн зөвлөлийн гишүүн байгууллага бөгөөд “ЦАХИЛГААНЧИН МЭРГЭЖЛИЙН ҮНЭЛГЭЭ, УР ЧАДВАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ТӨВ” болсноор "Монгол ур чадвар"-2019, 2021, 2023 Цахилгаанчин мэргэжлийн улсын уралдааныг ХНХЯ, Монголын Барилгачдын Нэгдсэн Холбоотой  хамтран зохион байгуулж ажилласан.

Төсөл хөтөлбөрийн хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн /GIZ/ Үйлдвэрлэлийн цахилгаан эрчим хүчний чиглэлээр сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, ур чадварын даалгавар, тест боловсруулах, Үйлдвэрлэлийн автоматжуулалт мэргэжлийн сургалтын гарын авлагыг боловсруулах, Мехатроник, автоматжуулалтын багш нарыг чадавхижуулах зэрэг төслүүдийг амжилттай  хэрэгжүүлсэн. Мөн төслийн хүрээнд Барилгын автоматжуулалтын техникч "Ажил мэргэжлийн стандарт"-ыг боловсруулсан.

Тус холбоо нь гадаадад ажиллах хүч гаргах, гадаадын үзэсгэлэн зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж байгаагаас гадна Таван толгой түлш ХХК-ийн ажилчдын ур чадварын түвшинг үнэлэх, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулж байна. 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

  • Гишүүн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, танилцуулах, дэмжлэг үзүүлэх
  • Гишүүн байгууллагуудын, уулзалт, сургалт, семинар зохион байгуулах
  • Зөвлөх эрхийн үйлчилгээ үзүүлэх
  • Ажил мэргэжлийн стандарт боловсруулах, шинэчлэх
  • Барилгын норм нормативийн баримт бичгийг боловсруулах, шинэчлэх
  • Ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулах
  • Мэргэжлийн хурал, өдөрлөг, форум зохион байгуулах
  • Эрчим хүчний барилга байгууламжийн болон барилгын холбоо дохиоллын чиглэлийн төсөв, үнэ бүрдэл, норм нормативийн сургалт зохион байгуулах
  • Удирдлагын менежмент, манлайлал, инженерийн ёс зүй, хувь хүний харилцаа, хандлагын чиглэлээр сургалт зохион байгуулах
  • Салбарын шинэ дэвшилтэт техник технологи, материалыг танилцуулах сургалт зохион байгуулах
  • Олон улсын стандартыг нэвтрүүлэх, сургалт зохион байгуулах
  • Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Салбарын хүний нөөцийг бэхжүүлэх бодлого хэрэгжүүлэх, хүний нөөцийг чадавхижуулах сургалт зохион байгуулах

МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР 

  • Барилгын цахилгаанчин
  • Үйлдвэрийн цахилгаанчин
  • Автоматжуулалт
  • Холбоо дохиолол
  • ХАБЭА-н сургалт

ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР, МЭРГЭШСЭН ИНЖЕНЕРИЙН ЗЭРЭГ ГОРИЛОХ, СУНГАХ ЗААВАЛ БОЛОН СОНГОН СУРАЛЦАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

  • Цахилгааны инженер
  • Холбоо дохиоллын инженер
  • Автоматжуулалтын инженер

ГИШҮҮН БОЛСНООР

Холбооны гишүүнээр  элсэхэд ямар нэгэн татвар хураамж авахгүй бөгөөд гишүүддээ олон шинэ боломж, нөхцөлүүдийг нээж өгдөг. Үүнд:

  • Гишүүн байгууллагуудын ажил, үйлчилгээ болон зах зээлд нийлүүлдэг бараа материал, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн үнийн хөнгөлөлт үзүүлэх
  • Сургалт, сурталчилгаа, мэргэжлийн норм дүрэм, стандарт, технологийн заавар зэргийг боловсронгуй болгох
  • Гишүүдийн мэдлэг, мэргэжил дээшлүүлэх, орчин үеийн дэвшилтэт техник, технологи танилцуулах, инженерийн цахим өврийн дэвтэр /application/ нэвтрүүлэх
  • Олон улсын байгууллага, гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх